Түгээмэл асуулт

Танай цахим дэлгүүрээр зарагдаж байгаа барааг хаана очиж үзэх боломжтой вэ?

Бид таны захиалсан барааг агуулахаас хаягаар шууд хүргэдэг тул та худалдан авалт хийхээсээ өмнө бараагаа салбар дэлгүүрүүдэд очиж үзэх боломжтой.

Худалдан авалт хийхэд заавал гишүүний бүртгэлтэй байх шаардлагатай юу?

Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.Сайтын баруун дээд буланд байршиж байгаа нэвтрэх хэсгийг сонгож, нэвтрэх болон бүртгүүлэх гэсэн сонголтын аль нэгийг сонгож бүртгүүлнэ. Та өөрийн facebook хаягаар шууд бүртгүүлж нэвтрэх боломжтой. Хэрэв та facebook хаяггүй бол өөрийн цахим шуудангийн хаяг /e-mail/, нууц үгээ шинээр үүсгэн бүртгүүлэх боломжтой юм. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.

Танай веб сайт 24 цагийн ажиллагаатай юу?

Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна. Компанийн Интернэт худалдааны мэргэжилтэн нь ажлын өдөр 10.00-19.00 , Бямба гарагт 10.00 – 17.00 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллах бөгөөд та ямар нэгэн заавар зөвлөмж болон хүссэн асуултандаа утсаар хариулт авах боломжтой.

Хүргэлтийн төлбөр хэд вэ?

Манай хүргэлтийн төлбөр хотын аль бүсээс хамаарч хэлбэлздэг ба бүс тус бүрт үнийн дүн заасан байх бөгөөд тус дүнгээс дээш бол хүргэлтийн төлбөр бодогддогүй. Хотын А болон Б бүсүүдэд 50,000₮ -өөс дээш үнэгүй хүргэгдэнэ.

Хүргэлтийн хаягаа солиулах хүсэлтэй байна яах вэ?

Хаягаа солиулах хүсэлтээ манай 99531590 дугаарт холбогдон бүртгүүлсэнээр хүргэлтийн ажилтанд мэдээлэл дамжуулах боломжтой.

Хүргэлт авахгүй байж болох уу?

Та хүргэлтгүй захиалга хийх боломжтой бөгөөд таны захиалга бэлэн болсныг өөрийн захиалгын статусын дагуу мэдсэн даруйд өөрийн биеэр салбар дэлгүүр дээрээс ирж авна.

Интернет дэлгүүрийн үнээр авч байгаа тохиолдолд дагалдах бэлэг урамшуулал ирдэг эсэх?

Тийм. Та өөрийн сонирхож байгаа бараа бүтээгдэхүүнийг бэлэг урамшууллын хамтаар салбар дэлгүүрийн үнээс илүү хямдаар захиалан авах боломжтой.

Хөдөө орон нутгаас онлайнаар дамжуулан захиалж болдог эсэх?

Болно. Бид таны захиалсан барааг хотоос орон нутаг явах унаанд бүрэн бүтэн байдлыг шалган баталгааны хуудсын хамт хүлээлгэн өгнө.

Худалдан авсан барааг хотоос гадагш хүргэж өгөх үү?

Хүргэж өгнө. Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1500 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна.

Онлайн дэлгүүрээс захиалга хийсэн боловч цуцлах хүсэлтэй байна яах вэ?

Та захиалга цуцлах хүсэлтээ манай 99531590 дугаарт мэдэгдэх ба захиалга цуцлагдсанаас хойш ажлын 5 өдөрт таны дансанд буцаалтын төлбөр шилжиж орох болно. /Захиалга хийсэн нийт дүнгээс банкны шимтгэл болох 2% хасагдаж орохыг анхаарна уу/

Захиалга яаж баталгаажих вэ?

Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан
төлснөөр таны захиалга баталгааждаг.Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-
мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх
хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө
шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ R үсэг бүхий захиалгын дугаараа бүрэн, зөв
бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд үүсэх
боломжгүй тул ийнхүү алдаа гаргасан бол 99531590 дугаарын утсанд холбогдож
асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан
зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.

Захиалгын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Захиалгын төлбөрийг өөрийн картаар болон
QR кодоор хийж болох бөгөөд төлбөр хийнгүүт төлбөр амжилттай гэсэн мэдээлэл гарна.

Захиалга баталгаажсаныг хэрхэн мэдэх вэ?

Манай онлайн дэлгүүрээс захиалга хийхэд таны бүртгэлтэй утасны дугаарт 2 төрлийн
мессэж очих болно. Та сагсан дахь бүтээгдэхүүнээ баталгаажуулан төлбөрийн
нөхцөлөө сонгосноор “Таны захиалга амжилттай бүртгэгдлээ”гэх эхний мессэж очих
бөгөөд төлбөрөө төлсөний дараа “Таны захиалгын төлбөр амжилттай бүртггэгдлээ” гэх
2 дох мессэж илгээгдэнэ.

Төлбөрөө төлсөн боловч мессэж ирсэнгүй, одоо яах вэ?

Төлбөр төлсөний дараа захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан байдаг.

-Гүйлгээний утга дээр захиалгын дугаараа үнэн зөв бичээгүй

-Захиалгын төлбөр шилжүүлсэн дүнгээс зөрүүтэй

-Картаар төлбөр төлсөний дараа сайт руу буцаж захиалга дуусгаагүй байх Аль нэгэн тохиолдолоор баталгаажаагүй тохиолдолд та манай 99531590 дугаарт холбогдсоноор таны захиалгыг бид баталгаажуулан өгөх бүрэн боломжтой шүү

Захиалга хийснээс хойш хүргэлт хэр удаж ирэх вэ?

Хот дотроо амралтын өдөр
12:00, ажлын өдрүүдэд 14:00 хүртэлхи захиалга  тухайн өдрөө хүргэгдэнэ.

Интернэт дэлгүүрийн барааны үнэ бусад салбар дэлгүүрийн барааны үнэ ямар ялгаатай вэ?

Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар
дэлгүүрүүдийн үнэтэй адил байх бөгөөд зарим хөтөлбөрт урамшууллын онцлогоос
хамааран хямд байх тохиолдол байна.

Онлайнаар авч байгаа бүтээгдэхүүн доголдолтой эсвэл үйлдвэрийн гэмтэлтэй тохиолдолд шинэ бараагаар сольж болох эсэх?

Бүх салбар дэлгүүр болон Интернет
дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүн бүгд нэгдсэн агуулахаас гардаг.
Үйлдвэрийн гэмтэлтэй болон сэвтэй бараа бүтээгдэхүүн байвал сольж өгөх үүрэгтэй.

Худалдан авсан барааг буцааж болох уу?

Болно. Гэхдээ худалдан авсан барааг
ямар шалтгаанаар буцааж байгаагаас шалтгаалан үнийн дүнгээс тодорхой хэмжээний
суутгал төлөгдөх болно. Бараа буцаалтын талаар  энд  дарж дэлгэрэнгүй уншина уу.

НӨАТ, E-Баримт өгдөг эсэх?

Интернэт дэлгүүрт тавигдсан бараануудын үнэ нь
хямдрал урамшуулал болон НӨАТ бүгд орсон эцсийн жижиглэн худалдааны үнэ юм.