ГАНХОЛДИНГ ГРУПП ” ХХК Танилцуулга

Тус компанийн суурь нь 1994 онд байгуулагдсан бөгөөд дараах чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг. Үүнд:

1. Мэдээллийн технологи, холбооны сүлжээ, дэд бүтэц, хэмжлийн ба камерийн хяналтын систем, эрчим хүчний чиглэлээр

Дэлгэрэнгүй

1995 оноос өнөөг хүртэл мэдээллийн технологийн салбарт ажиллаж мэдээллийн технологи, холбооны сүлжээ, дэд бүтэц, хэмжил зүйн тоног төхөөрөмж нийлүүлэх, хэмжлийн болон видеохяналтын системийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн туршлагатай аж ахуйн нэгж болно. Компаний удирдлагууд нь боловсролын салбарт анх компьютерын техник нэвтрүүлэх үйлсын тэргүүн эгнээнд явж, Сингапур улсын компьютерийн тоног төхөөрөмжийн угсралт засвар, худалдаа үйлчилгээ эрхэлдэг компанитай хамтарсан “ PC Winners” ХХКомпани байгуулан 1999 он хүртэл хамтарч ажилласан. Гадаад дотоодын их дээд сургуулиудад электрон техник, холбоо болон цахилгаан техникийн инженерийн боловсрол эзэмшсэн, их дээд сургуульд багшилсан, улс, хувийн байгууллагад олон жил ажиллаж туршлагажсан мэргэжилтэн нараас бүрдсэн баг уг компанид ажиллаж байна. Өнөөг хүртэл олон байгууллагатай амжилттай хамтран ажиллаж ирсэн бөгөөд тухайбал, Эрчим Хүчний Яам, Төрийн Тусгай хамгаалалтын газар, Төрийн мэдээлэл холбооны газар, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, ИНЭГ, УБТЗ ХНН, УБТЗ-ын Холбооны анги, Замын хөдөлгөөний Удирдах Төв, ТЭЦ-4 ХК, ТЭЦ-3 ХК, БЗӨБЦТС ТӨХК, ЭБЦТС ТӨХК, ӨБЦТС ТӨХК, УБ Дулаан Сүлжээ ТӨХК, ОСНААУГ, Дэлхийн зөн ОУ-н байгууллага, Сүхбаатар дүүрэг, Ядуурлыг бууруулах газар, Дэлхийн банк зэрэг олон байгууллагад комьпютерын болон хэмжлийн техник, камерийн систем, холбооны шилэн кабелийн дэд бүтэц, эрчим хүчний автоматжуулалт, хүчний удирдлагын төслүүдийг амжилттай нийлүүлж нэвтрүүлж байсныг тэмдэглэхэд таатай байна.

2. Гоо сайхны чиглэлээр

Дэлгэрэнгүй

Европ чанар уриан дор дэлхийн алдартай 7 брендийн бүтээгдэхүүнийг Европын орнуудаас албан ёсны дистрибьютерын эрхтэйгээр монголын хэрэглэгчдэд 10 дaхь жилдээ амжилттай нийлүүлж байна. Үс арчилгааны бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 30 орчим хувийг хангадаг бөгөөд Испани Улсаас үс арчилгааны “LAKME” бренд, мэргэжлийн үсчин гоо сайхны багаж хэрэгслийн “Еurostil” бренд, гар, хөл, хумс, хөмсөг, сормуусны мэргэжлийн бүтээгдэхүүний “Thuya“ бренд, Итали Улсаас арьс арчилгааны “Bioline” бренд, гоо сайхан, үнэртний “Lerbolario” бренд, Швейцари Улсаас мэргэжлийн сэнс дагалдах хэрэгсэлийн алдарт “Valeria” бренд, Англиас мэргэжлийн сам дагалдах хэрэгслийн “Denman” брендийг тус тус импортлон хот орон нутгийн1200 гаруй салоны хэрэглэгч нарт хүргэж, дотоод гадаадын сургалт зохион байгуулдаг. Мөн мэргэжлийн үсчин гоо сайхны гадаад дотоодын уралдаан тэмцээн,арга хэмжээг тогтмол ивээн тэтгэж ирлээ.

3. Зочид буудал, үйлчилгээ, аялал жуулчлалын чиглэлээр

Дэлгэрэнгүй

1999 оноос Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах хувьчлаж авсан үйлчилгээний байрандаа зочид буудал, ресторан, караоке, бильярдны танхим тус тус ажиллуулж гадаад дотоодын зочинд үйлчилж байна. Мөн 2008 оноос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өөрийн эзэмшлийн 3 давхар 2200 мкв талбай бүхий “Алтан Плаза“ төвд зочид буудал, караоке, баар, ресторан, ахуйн үйлчилгээ (үсчин, гоо сайхан, гуталчин, зурагчин) барааны болон хүнсний дэлгүүр зэргийг ажиллууллан Орос Монголын улс хоорондын маршрутын автобус, жуулчид, мөргөлчид, иргэдэд үйлчүүлж байна. Түүнчлэн Горхи Тэрэлжийн цогцолбор газар 2 га газарт аялал жуучлалын цогцолбор байгуулахаар ажиллаж байна.

4. Агуулахын аж ахуй, барилгын хийцийн чиглэлээр

Дэлгэрэнгүй

БГД 20-р хороонд гурвалжингийн гүүрний баруун талд 0,8 га газартай агуулахын аж ахуйг эзэмшдэг бөгөөд одоогоор төмөр болон бетон хийц хийж барилгын зах ажиллуулж байна.

5. Барилга усралтын чиглэлээр

Дэлгэрэнгүй

2017 онд барилга усралтын тусгай зөвшөөрөл авч, барилгын туслан гүйцэтгэх ажлуудыг 2017, 2018 онуудад хийж, 2019 онд тус компани нь бие даан анхны барилга болох 5 давхар оффисын барилгыг төлөвлөгөөт хугацаанаас өмнө бүрэн барьж улсын комисст 2020 оны 1-р сард хүлээлгэн өгсөн болно.

6. Гадаад худалдаа, чөлөөт бүсүүд дэх үйл ажиллагаа

Дэлгэрэнгүй

Манай компани нь Алтанбулаг Чөлөөт бүсийн Захирагчийн 2009 оны 8-р сарын 13 ны өдрийн 74 тоот захирамжийн дагуу хөрөнгө оруулагч болж, бусад ААН-үүдтэй хамтран хөрөнгө оруулж тус бүс дэх анхны худалдааны төвийг босголцсон бөгөөд тус чөлөөт бүсэд гадаад худалдааг хийж эхлээд байна.